Онлайн дэлгүүр нээхэд програмист байх шаардлагагүй. Доорх 6 алхмыг дагавал та өнөөдөр эхний захиалгаа хүлээн авах боломжтой.
Алхам 1. Барааны жагсаалтаа бэлтгэх
Нэр, үнэ, богино тайлбар, зураг гэсэн дөрвөн баганатай хүснэгт бэлтгээрэй. Систем рүү нэг товшилтоор импортлох боломжтой.
Алхам 2. Домэйн ба брэндийн өнгө сонгох
.mn домэйн бүртгүүлж, лого болон үндсэн өнгөө оруулснаар дэлгүүрийн дүр төрх бэлэн болно.
Алхам 3. Төлбөрийн гарц холбох
QPay эсвэл SocialPay-г холбоход дунджаар 10 минут зарцуулна. Гэрээ байгуулсан бол түлхүүрээ оруулаад л болоо.
Алхам 4. Хүргэлтийн бүс, үнээ тохируулах
Хот доторх болон орон нутгийн хүргэлтийн үнийг тусад нь тохируулж, үнэгүй хүргэлтийн доод дүнг зааж өгнө.
Алхам 5. Туршилтын захиалга хийх
Өөрөө нэг захиалга үүсгэж, төлбөр, мэдэгдэл, баримт бүгд зөв ажиллаж байгааг шалгаарай.
Алхам 6. Нээлтээ зарлах
Сошиал сувгуудаараа нээлтийн урамшуулал зарлаж, эхний хэрэглэгчдээ татаарай.